МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

МОНГОЛ УЛСЫН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Н.ТАВИНБЭХ АМГАЛАН

ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

 

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Эрчим хүчний яамны удирдлагууд 2021 оны 11-р сарын 25-ны өдөр  Амгалан дулааны станц ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцаж, ажиллалаа.

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Амгалан дулааны станцын зуухны тоог нэгээр буюу суурилагдсан хүчин чадлыг 50 Гкал/цагаар нэмэгдүүлэх талаар зөвлөлдөж, зуухны өргөтгөл хийх талбайтай танилцав.