ЦАХИЛГААНЫ ХЭСЭГ,  РЕЛЕ ХАМГААЛАЛТ АВТОМАТИК                    

                                                                                                                  ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЧИГЛЭЛ

Цахилгааны хэсэг : Амгалан Дулааны Станцын тоног төхөөрөмжийн техникийн үзлэг шалгалт, үйлчилгээг зохих шаардлагын дагуу зохион байгуулж, зүй бус эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх үндсэн дээр, тэдгээрийг тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй.

Реле хамгаалалт автоматикийн хэсэг  : Цахилгаан байгууламжийн тоног төхөөрөмжийн хоёрдогч хэлхээг технологийн тогтоосон горимоор ажиллуулан тоноглолыг эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх үндсэн дээр тэдгээрийг тасралтгүй найдвартай ажиллагааг хангаж ажиллах үүрэгтэй.

Цахилгааны хэсэг болон Реле хамгалалт автоматик нь Цахилгааны инженер, ээлжийн цахилгаанчид, өдрийн цахилгаанчин, РХА-н инженер, РХА-н монтёр гэсэн нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж үндсэн чиг үүргээ амжилттай гүйцэтгэж байна.

 

 Үндсэн барилга 10кВ хаалттай хуваарилах байгууламж                                                                                                             Дулаан Дэд станцаас Үндсэн барилга 10кВ ХХБ руу Үндсэн барилга 10кВ ХХБ-аас зуух №1,2,3 10кВ-ийн тоноглол болон 10/0.4кВ ХХБ-ийг тэжээнэ. Нийт 32ш Вакумм таслууртай.         

 

 

 

                                

Үндсэн барилга 10/0.4кВ хаалттай хуваарилах байгууламж

Үндсэн барилга 10/0.4 кВ ХХБ-аас Зуух №1,2,3-ийн 0.4кВ тоноглол мөн 0секц болон оффисын байр, ЛК-5ийн доор байрлах 0.4кВ  ХХБ, Химийн 0.4кВ ХХБ-ийг тэжээнэ. Нийт 199ш таслууртай.