ЗАХИРГАА УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Тус  хэлтэс нь Монгол Улсын Эрчим хүчний салбарын болон холбогдох хууль, тогтоомж, дээд шатны байгууллагын шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, гүйцэтгэлийг нэгтгэх, тайлагнах, компанийн стратегийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд эрх зүйн үндэслэл, хүний нөөцийн зохистой удирдлагаар хангах, сургалт, судалгаа хийх, байгууллагын болон мэргэжлийн архивын мэдээллийн сан бүрдүүлэх үндсэн үүрэгтэй болно. 

.             

        Захиргаа удирдлагын хэлтэс нь хүний нөөцийн нөхөн бүрдүүлэлт хийх, ажилтныг сургах, компанийн хэмжээнд мөрдөгдөх дүрэм, журмыг боловсруулах, хэрэгжилтэд хяналт тавих, байгууллагын албан хэрэг хөтлөлтийг журмын дагуу хөтлөн явуулах үндсэн чиг үүрэгтэй.

              Манай хэлтэс нь Захиргаа удирдлагын хэлтсийн дарга, хүний нөөцийн менежер, хуулийн мэргэжилтэн, сургалт судалгааны мэргэжилтэн, спорт, урлаг хариуцсан зохион байгуулагч, бичиг хэргийн ажилтан, захирлын туслах гэсэн нийт 8 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.