САНХҮҮ ЭДИЙН ЗАСГИЙН ХЭЛТСИЙН ТАНИЛЦУУЛГА

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Компанийн хөрөнгө, түүний эх үүсвэр болон санхүүгийн үр дүн, мөнгөн хөрөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, үр ашигтай зарцуулалтанд хяналт тавих, орлогыг нэмэгдүүлэх.

 

        Санхүү эдийн засгийн хэлтэс нь байгууллагын үндсэн зорилтыг хангах, үйлдвэрлэлийн болон бусад үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх, санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй болно.

           Компанийн зорилтот түвшинг ханган биелүүлэхэд шаардагдах санхүүгийн эх үүсвэрийг бүрдүүлэх, төлөвлөх, хуваарилан зарцуулах, гүйцэтгэлд хяналт тавьж, эдийн засгийн зохистой байдлыг ханган ажиллаж байна.

           Тус хэлтэс нь Санхүү эдийн засгийн хэлтсийн дарга, эдийн засагч, бараа материалын нягтлан бодогч, үндсэн хөрөнгийн нягтлан бодогч, цалин хөлсний нягтлан бодогч, кассын нярав, бараа материалын нярав гэсэн нийт 7 ажилтантайгаар  үйл ажиллагаагаа явуулж байна.

.