ЗУУХАН ЦЕХ

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ

Дулаан эрчим хүч үйлдвэрлэх, түгээх тасралтгүй найдвартай ажиллагааг хангахын тулд тоноглолын найдвартай, эдийн засгийн хэмнэлттэй ажиллагааг  хангуулах зорилт дэвшүүлэн ажиллаж байна.

  

      ЗУУХАН   ЦЕХ   нь   үйл   ажиллагааны   стратегизорилтын хүрээнд дулаан үйлдвэрлэлийн өдөр тутмын үйл ажиллагаандаа ДҮТ-өөс өгсөн горимыг баримталж, чанартай дулааны эрчим хүчээр хэрэглэгчдийг хангах, засвар үйлчилгээг график, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлдэг. Зуухан цех нь тус бүр 116МВт-ын завсарын циклонтой эргэлдэх буцалгах давхаргад түлш шатаах технологи бүхий QXF-116-1.6- 130/70-AII маркийн усан халаалтын 3 ширхэг зуухтай. Нэг зуух нь 1651тн/ц ус халаах бөгөөд 3 зуух бүрэн хүчин чадлаараа ажиллавал нийт 4300 тн/ц ус халаах хүчин чадалтайгаар хэрэглэгчдийг дулааны эрчим хүчээр ханган ажиллах боломжтой.

        Зуухан цех нь цехийн дарга, инженер техникийн ажилтан 2, ээлжийн дарга 4, зуухны машинч 8, туслах тоноглолын машинч 8, насосны машинч 4, зуухны тоног төхөөрөмжийн засварчин 6, гагнуурчин 3, үйлдвэрлэлийн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан 2, худгийн эргүүл 1, нийт 39 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа зохион байгуулан ажиллаж байна. Тус хамт олон сүүлийн жилүүдэд зуухны өөрчлөлт,  шинэчлэлт, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулах зэрэг ашигт ажиллагааг сайжруулах талаар олон чухал ажлыг хийж гүйцэтгэсэн. 2019 онд нийтдээ 229822 тн нүүрс зарцуулж 729401  Гкал  дулаан  үйлдвэрлэсэн  байна.