НЭГДСЭН ЦЕХ нь станцын үндсэн болон туслах тоноглол дээр суурилагдсан даралт, зарцуулалт, температур, доргио, түвшин, анализын, соронзон мэдрэгч, цахилгаан болон хийн хаалтын засвар үйлчилгээг чанартай хийж гүйцэтгэх, технологи удирдлагын системд хийгдэх шинэчлэл, өөрчлөлтийг цаг тухайд нь чанартай хийх, дулааны станцыг технологийн усаар тасралтгүй найдвартай хангах, цахилгаан тоног төхөөрөмж, гэрэлтүүлэг,  кабелийн аж ахуй, цахилгаан хуваарилах байгууламж болон дэд станцын хэвийн тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах үндсэн зорилготой.

        Манай цех нь цехийн дарга, технологи удирдлагын системийн программист инженерүүд, ДХХА-ийн хэсэг, Цахилгааны хэсэг, Хими хэсгийн нийт 39 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Нэгдсэн цехийн хэсэг тус бүрийн үйл ажиллагаа.

          ДХХА-ийн хэсэг нь үндсэн болон туслах тоноглолуудын хянах хэмжих хэрэгсэл, удирдлагын системийн ашиглалтын үед гарсан гэмтэл зөрчлийг цаг алдалгүй түргэн шуурхай хэвийн болгож ААД, ТАД- ийг мөрдөн ажиллах үүрэгтэй.

        Технологи удирдлагын системийн хамт олон дулаан үйлдвэрлэлийн удирдлагын системүүдээс гадна компанийн мэдээлэл технологийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг. Компанийн дулаан үйлдвэрлэлийн хяналт удирдлагын системийн хэвийн найдвартай ажиллагааг хангах хүрээнд удирдлагын системүүдийн модуль, контроллёрт батлагдсан хуваарийн дагуу тогтмол үзлэг, үйлчилгээ хийдэг. Мөн оператор, инженер, серверийн түвшний удирдлагын компьютеруудын үзлэг үйлчилгээ, шинэчлэл, өөрчлөлтийг цаг тухай  бүр программ болон техник хангамжийн хүрээнд хийж гүйцэтгэдэг. Компанийн мэдээлэл технологийн үйл ажиллагааг хариуцаж ажилладаг.

         Цахилгаан хэсэг нь Амгалан Дулааны Станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд зориулагдсан 110/10кВ Дулаан дэд станцын үйл ажиллагааг хариуцан ажилладаг. АДС-ын дотоод хэрэгцээний ЦЭХ:Өвлийн оргил ачаалалын үед цагт хэрэглэх чадал (Зуух №1, 2, 3 ажилд) P=8.1- 8.5мВт/цаг хэрэглэдэг. Сард  P=5406мВт  Өвлийн оргил ачаалал буурч хоёр зуухны горимоор ажиллах үеийн чадал (Зуух №1, 3 ажилд) P=6-7.5мВт/цаг чадал хэрэглэдэг. Сард P=3536мВт. Бага ачааллын үед нэг зуух ажилд байх үеийн чадал (Зуух №1 ажилд) P=2.5- 3.1мВт/цагийн хооронд хэлбэлзэж ажилладаг. Сард P=1800мВт байдаг.

         Хими хэсэг нь техник ашиглалтын дүрмийн шаардлага хангасан усаар үйлдвэрийг хангаж дулааны сүлжээний ус, нэмэлт усны чанарын нормыг мөрдөж, уурхайгаас ирсэн нүүрсний дээжид техник анализын бүрэн шинжилгээ хийх үүрэгтэй.