ХЯНАЛТЫН ХЭЛТЭС

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛЭЭР:

 

               Хяналтын хэлтэс нь Хяналтын хэлтсийн дарга, ХАБЭА-н 3 ижненертэй. ХАБЭА -н инженерүүд нь ажлын байранд ХАБЭА -н чиглэлээр үүсэж болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэж хяналт тавин ажиллаж, ХАБЭА болон технологийн зөрчлүүдийг судлан бүртгэж бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэн, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, эрчим хүчний салбарт мөрдөгдөж байгаа ААД, ТАД, нэгдсэн сүлжээний дүрэм, эрчим хүчний ажилтны дунд зохиох аюулгүй ажиллагааны ажлын үндсэн дүрэм болон бусад холбогдох дүрэм журмуудыг мөрдөж ажиллахын зэрэгцээ MNS OHSAS 45001:2018 стандартыг нэвтрүүлэн хэрэгжүүлж ажиллахыг зорьж байна.